Улсын гуравдугаар төв эмнэлэг жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Ойлгое, хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 сарын 25-наасс 12 сарын 10-ны хооронд “Жендерт суурилсан хүчирхийлэлийн эсрэг” тэмцэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд тус эмнэлгийн хамт олон “Ойлгоё, Хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлэн ажилласан.

Улсын гуравдугаар эмнэлгийн хамт олон Жендерийн эрх тэгш байдлыг хангах 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр жил бүр зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.








