Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний II-р зөвлөгөөн боллоо


Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яамнаас 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг дэмжигч байгууллагаар Хөдөлмөрийн яам, Эрүүл Мэнд Спортын Яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн банк ажилласан байна.

Дархан хотноо 2013 онд зохион байгуулагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, санаачлагын хэрэгжилтийг энэ удаагийн зөвлөгөөнөөр дүгнэн хэлэлцэж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх шатны байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байсан юм.

Үндэсний хэмжээнд зохион байгуулсан уг зөвлөгөөнд 700 гаруй ахмад настан, настанд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгч нар оролцлоо.

Зөвлөгөөнд  Геронтологийн үндэсний төвөөс төвийн захирал М.Нямсүрэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг, Чанарын албаны дарга, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн Т.Дулмаа нар оролцон “Настны эрүүл мэндийн онцлог тусламж үйлчилгээний түүнийг хөгжүүлэх шаардлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Зөвлөгөөгөөс: Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Төр захиргааны байгууллагууд, хэвлэл мэдээлэл болон төрийн бус байгууллагуудад хандан уриалга гаргасан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл