Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ГОЛ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАЛААРХ АЛБАН МЭДЭЭЛЭЛ


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2019 оны 11 сарын 12-24-ний өдрийн хооронд тус улсын 4 иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн бөгөөд тэдгээр иргэдийг хавьтлуудын хамт бүрэн хяналтад авч, эмчлэн цаашид тархах эрсдэлийг бүрэн зогсоосон талаар БНХАУ-ын Гаалийн газрын Эрүүл мэндийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн болно.

БНХАУ-ын хил дагуух орон нутагт тус төвөөс хийсэн тандалт судалгаагаар тарваган тахлын байгалийн голомт одоогоор намжмал байдалтай байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хил залгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангуулж, халдвар тархахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.
Монгол улсын иргэд гадаадад зорчих тохиолдолд тухайн улс оронд тархаж буй мал, амьтнаас хүнд халдварлах өвчлөлийн мэдээллийг судалж, шаардлагатай тохиолдолд ЗӨСҮТ-өөс /Утас: 70282853/ урьдчилан сэргийлэх зөвлөмжийг авч байхыг анхаарна уу.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл