
Чуулганы нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Д.Дарь Сүхбаатар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Захирал Б.Очирбат нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэлж, эрүүл мэндийн салбар тууштай, үр бүтээлтэй ажилласан шилдэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд шагнал гардуулав.
Тус чуулганы үеэр эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, шалгалт тохируулга, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг сайжруулах, инженер техникчдийн нийгмийн асуудлын талаар хэлэлцүүлэг болон засвар үйлчилгээний менежментийн сургалт хийгдсэн.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагын удирдлага, мэргэжилтэн, инженер, техникчид зэрэг 200 гаран төлөөлөгч чуулганд оролцсон.
.jpg)
Энэхүү чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, шалгалт тохируулга, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг сайжруулах, инженер техникчдийн нийгмийн асуудлын талаар хэлэлцүүлж, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын шугамаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээний сургалт” хамрагдсан инженерүүд олон улсыг туршлага, сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, цаашдын зорилго зорилт, үйл ажиллагааг тодорхойлсон.