
2019 оны 12-р сарын 4-нд програм хангамжийг өргөтгөсөнтэй холбоотой шинэ програм хангамжийг өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүдэд танилцуулсан цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа удирдан, "ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО” сэдвээр хийлээ.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны Хүүхдийн их эмч Т.Номиндэлгэр, “Өсвөр үеийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны өнөөгийн байдал”, ТСА-ны инженер Б.Жаргал “Өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн цахим програм” сэдвээр мэдээлэл хийлээ. Уг цахим хуралд ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг, сэтгэлзүйч А.Бумбаяа, нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг, Увс аймгийн өсвөр үеийн зөвлөгч, Тандалт судалгааны алба, 21 аймгийн өсвөр үеийн эмч, мэргэжилтэн, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, зөвлөгч нарын 60 хүн оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн эмч М.Мөнххишиг, ТСА-ны эмч, мэргэжилтнүүд хурлын үеэр гарсан асуулт, хариулт, санал хүсэлтэнд хариулж, цаашид мэдээллээ үнэн зөв, шуурхай оруулж, мэдээлэл, програмтай холбоотой санал хүсэлтээ тус алба руу явуулахыг уриалав. Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.