Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ БЭЛЭН БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БАЙДАЛД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙВ


Эрүүл мэндийн сайдын баталсан “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу нийслэлийн ЭМГ, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл хамтран Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн ЭМТ, Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын  2019 - 2020 оны томуу, томуу төст өвчний улирлын орны зохицуулалтын төлөвлөгөөг гарган, баталгаажуулж,  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бэлтгэх ажлаа чиглүүлэн ажиллаж байна.
  1. Дүүргүүд поликлиникийн хүүхдийн кабинетэд хүүхдийн болон өрхийнэмч наражлын өдрүүдэд 17-22 цаг хүртэл, бямба, ням гарагт 17-21 цагийн хооронднэмэлтээр ажиллуулж байна.
  2. 11,12 сард гарах жижүүр эмчийн хуваарийг батлуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  3. Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн үзүүлж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах хүүхдийн гэрийн идэвхитэй эргэлтийг Чингэлтэй ЭМТ-ийн цахим хуудсаар мэдээлэл явуулж,тухайн хорооны ӨЭМТ-ийн эмч нархийж байна.
  4. БЗД-т хүүхдийн хүлээн авах хэсгийг 2 хувааж С үнэлгээтэй хүүхдүүдийг эмнэлэг дотуураа явуулан, нөгөө жигүүрт үзлэгийн 2 өрөө нээн ажиллуулахаар төлөвлөсөн.
  5. Цэргийн нэгдсэн эмнэлэгт 8, 13, 14, 16, 23-р хорооны хүүхдийг хүлээн авч байгаа. БЗЭМТ-ийн хүүхдийн эмнэлэгт 9, 17, 24-р хорооны хүүхэд хүлээн авч байна.
  6. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дүүргийн ЗДТГ, Хан-Уул дүүргийн ЭМТ-тэй хамтран ажиллаж, томуугийн дүүргийн зөвлөгөөнийг зохион байгуулж зөвлөмж гарган ажиллаж байна.
  7. СХД-ийн нэгдсэн эмнэлэг Хан-Уул дүүргийн ЭМТ-тэй хамтран зохион байгуулж, томуу өвчнөөс сэргийлэх сургалтад нийт 125 эмчийг хамруулсан. Түүнчлэндүүргийн ЗДТГ-тай хамтран хувийн хэвшлийн хүүхдийн цэцэрлэгүүдэд сургалт зохион байгуулж77 эцэг, эхийг хамруулсан байна.

Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлгүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Дэмжлэгт хяналтын үеэр томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө. Үүнд:
  • Хэвтэн эмчлүүлж буй хүүхэд, эцэг, эхийн гарын угаалтанд анхаарах
  • Өрөө тасалгааны цэвэрлэгээ, ариутгалыг чанартай хийх
  • Гүйлгэж байгаа хүүхдүүдэд хатгалт их хийж байгааданхаарах
  • Хүлээн авахаар ирж амбулаторийн үзлэгхийлгэж байгаахүүхдүүдийг тусад нь үзэх
  • Илүү цагаар ажилласан их эмч, сувилагч нарыгажлыг нь зохицуулан биеэр амраах зэрэг зөвлөгөөг ажлын байранд нь өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл