

Говьсүмбэр аймаг нь 2019 оны 11 сарын байдлаар илрүүлэг, үзлэг шинжилгээний явц 90%-тай , шинээр бүртгэгдсэн тэмбүүгийн тохиолдол бүрийг 100% эмчилгээнд хамруулж, тандалт, хяналт, хавьтал судлалын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 9.3 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Мэргэжлийн баг ажиллах хугацаандаа аймгийн ЭМГ, НЭ-ийн БЗДХ-ын кабинет, Лабораторийн үйл ажиллагаа, Шивээговь сумын эрүүл мэндийн төв болон Энх Тус Дэм өрхийн эрүүл мэндийн төвийн илрүүлэг үзлэгийн явцтай танилцаж, цаашид нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын хүний нөөцийг ЭМС-ийн А/305 тоот тушаалын дагуу орон тоогоор хангаж ажиллах, мэргэшүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах, лаборантыг дадлагажуулах, төрөлхийн тэмбүүгийн эмчилгээний нөөцийг бүрдүүлэх, хавьтал судлалыг хийх зэрэг мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж, дэмжлэг үзүүлэн ажиллаа.

