Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаарх улс хоорондын туршлага солилцох арга хэмжээ энэ сарын 23-30-нд БНХАУ-ын Бээжин хот болон Фужиан мужид боллоо. Уг арга хэмжээд ЭМЯ, ЭМДЕГ-ын холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

(1).jpg)




Тус хот нь 1959 онд байгуулагдсан, 2 сая 800 мянган хүн амтай. Анхан шатны 4 хорооны эмнэлэг, дүүргийн 1 дүгээр шатлалын нэг эмнэлэгтэй. Эм, эмнэлгийн хэрэгслэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, дааатгалын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах талаар төрөөс бодлогоор зохицуулалтыг хийж, ард иргэдээ санхүүгийн дарамтанд оруулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сайн туршлагаас судаллаа.












