Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Г.Шийлэгдамба сайд Олон Улсын Уулчдын Холбооны Дэд ерөнхийлөгчтэй уулзлаа


Монголын Уулчдын Үндэсний Холбооны урилгаар Олон Улсын Уулчдын  Холбооны Дэд ерөнхийлөгч  Питер Фаркашин  манай улсад айлчилж байгаа бөгөөд,  өнөөдөр Эрүүл мэнд спортын сайдтай уулзлаа.  Уулзалтад  МУҮХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, холбооны удирдах зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавъяат тамирчин  Б.Гангаамаа, ОУ-ын хэмжээний мастер  Д.Батжаргал нар оролцлоо.

Энэхүү уулзалтаар манай оронд  уулын спорт  үүсч хөгжих бүх нөхцөл  нь  Монгол орны газар зүйн байрлал  Ази тивийн уулархаг  нутаг учир  уулын спортын төрөл  бүр дээр хөгжүүлэх боломж бүрдсэн газар. Уулын спортыг хөгжүүлэх үйл ажиллагаа эхэлснээс хойш 60 жил өнгөрч байгаа ч тодорхой хүрээнд хөгжлийн үе шатуудыг туулсаар  ирсэн. Монголчууд уулын спортоор хичээллэх дур сонирхолтой  ард түмэн учраас дэмжин ажиллахыг  Г.Шийлэгдамба сайд  хүслээ.

Питер Фаркашин   хүлээн авсанд талархалаа илэрхийлээд, энэ сайхан оронд айлчлах хугацаанд Монголд  уулын спортын төрлийг  сонирхогчдын тоо өндөр байгааг мэдэрлээ. Манай улсын хувьд энэ спортыг амралтын төрөл гэж үздэг бол, танай улсад  ариун дагшин газартаа  хүрч очих  их л хүндэтгэлтэй ханддаг нь сонирхол татлаа гэсэн юм. Мөсөн авиралтын төрөл нь олон хүмүүст хүрсэн спорт учраас цаашид мөсөн авиралтын төрөлд  олимпод  оролцох  боломжтой гэсэн юм.

Дашрамд мэдээлэхэд анх удаа  Монгол Улсаа Олон Улсын Уулчдын  Холбооны залуучуудын комиссын гишүүнээр  О.Батсайхан  өнгөрсөн тавдугаар сард  сонгогдсон байна. Тэрээр ирэх жил залуучуудын комиссын шугамаар  олон улсын хамтарсан  сургалт, цугларалтыг  хийхээр Монголын Уулчдын Үндэсний Холбооныхон төлөвлөөд байгаа аж.

 

 

   

Холбоотой мэдээ, мэдээлэл