Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад Эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа


Тогтвортой хөгжлийн зорилт-2030 зорилтын хүрээнд Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ хамтран ажиллаж байна.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа хүрээнд Дундговь аймагт ажиллах үедээ Манай улсын говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн билээ.

Энэхүү айлчлалын дараа 8 дугаар сард ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица тэргүүтэй ажлын алба Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, газар дээр нь очиж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, хүртээмжийн байдалтай танилцан, уулзалт ярилцлага хийж, хэрэгцээг нь үндэслэн нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг богино хугацаанд захиалан ханган нийлүүлж, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь сургах,  сум, багийн эмчийг чадавхижуулах, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

Бүсийн захирал Такеши Касайгийн санаачилсан энэхүү ажил зөвхөн говийн бүсийн аймагт төдийгүй, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Булган, Сүхбаатар, Дорнод аймгуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад  Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээг сайдын тушаалаар аймгийн нэгдсэн, сумдад хуваарилан гардуулж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл