Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА 90 НАС ХҮРЛЭЭ


Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг 2019 оны 11 сарын 14-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Түүхээс үзвэл 1929 оны 11 сарын 29-ний өдөр тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр “Хий судлалын больниц” нэртэйгээр анх үндэс сууриа тавьсан байдаг.

Сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан ойн баярын хүрээнд 2019 оны 11 сарын 14-нд Эрдэм шинжилгээний хурал, 11 сарын 15-ны өдөр Үндэсний урлагийн их театрт Баярын хурлыг зохион байгуулж, Сэтгэцийн эрүүл мэндийн албаны 90 жилийн ойд зориулж бүтээсэн баримтат киног үзүүлж,  СЭМҮТ болон орон нутгийн төлөөлөл оролцсон хүндэтгэлийн концерт толилуулсан.
Баярын хурлыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ДЭМБ-ыг төлөөлж хатагтай Monica Fong, Академич Л.Эрдэнэбаяр, Момент төслийн ерөнхий зохицуулагч Fiona Nolan нар нээж үг хэлсэн. Ойн баярын хурал болон хүндэтгэлийн цэнгүүнд ЭМЯ болон харьяа үндэсний төвүүдийн төлөөлөл, хамтын ажиллагаатай төрийн, төрийн бус байгууллага, донор байгууллагын төлөөлөл, СЭМҮТ болон 21 аймаг, 9 дүүргийн нийт 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон.

Ойн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн төлөөллөөс шилдгүүдийг шалгаруулж шагналаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл