

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн захирал Г.Баттулга удирдан, ТСА-ны эмч Х.Бортуяа “Тав хүртэлх насны эмнэлгийн нөхцөлд эндсэн хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтийг магадлан хэлэлцэх журам”, ТСА-ны эмч Т.Номиндэлгэр “Тав хүртэлх насны эмнэлгийн бус нөхцөлд эндсэн хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтийг магадлан хэлэлцэх журам”, ТСА-ны эмч Г.Батзул “Магадлан хэлэлцэх зөвлөлийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх үүрэг”, ТСА-ны эмч Б.Мөнхзаяа “Үзүүлэлтийн тодорхойлолт, тооцох аргачлал”-ын талаар танилцуулав.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, ЭБЭЭ, ХЭ-ийн чанарын менежер, тусламж үйлчилгээний зохицуулагч, ТСА, СМЗТ-ын эмч, мэргэжилтнүүд, 19 аймаг, 8 дүүрэг, Хүрээ, Амгалан амаржих газар, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн газар, ЭМГ-ын дарга, эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, чанарын албаны дарга, менежер, анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, статистикч эмч, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай, өрхийн эмч, мэргэжилтэн бүхий 166 хүн оролцлоо. Цахим хурлын үеэр хэлэлцүүлэг өрнүүлж, хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.