Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН УЛСЫН ТАЛАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ШИНГЭСЭН ТАЛАРХЛЫН ЗУРВАС” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Олон улсын талархлын баярын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тохиодог ба тухайн өдөр гэр бүл, хамт олондоо талархал  дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зөвлөх поликлиникийн тасгийн хамт олон “Талархлын 3 хоног” арга хэмжээг эхлүүллээ.

Тус арга хэмжээний хүрээнд  “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн  мэргэжилтэн” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж, хамт олны эв нэгдэл, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчдийн харилцаа, хандлагыг дээшлүүлж хамтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Талархлын 3 хоног” тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулан иргэд, үйлчлүүлэгчдээс эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ирүүлсэн талархалын захидлуудыг тасаг, нэгжүүдийн талархлын самбар, угтах үйлчилгээ, лавлагааны хэсэг, зориулалтын талархлын хайрцгуудаар давхардсан тоогоор нийт 357 үйлчлүүлэгчдийн талархлын зурвасыг хүлээн авлаа.

Тус эмнэлгийн нийт 18 тасаг, нэгжийн 102 эмч, ажилчдад иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн талархалуудыг гардуулан өгсөн бөгөөд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн захидалд өвчин эмгэгийг эмчлэн, эдгээж, харилцаа хандлага, тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлсэнд баярласан, талархсанаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл