Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүд болон ЭМЯ-ны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо, эрүүл мэндийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт анх удаа Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоог цогц хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 14-ний өдөр Манхан суманд зохион байгуулсан юм.



“Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны хүрээнд Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг оношлогоог хийж үйлчилж байна.








