
Энэ удаагийн сургалт нь Эрүүл мэндийн яам, Японы улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд Япон Улсын Токио хот дах Олон Улсын Эрүүл мэнд, Нийгэм Хамгааллын Их сургуульд зохион байгуулагдана.
Дээрх төслийн хүрээнд сургалт эрхлэх байгууллагын төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах чадавхийг сайжруулах, эмнэл зүйн сургагч багш нарын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах чадавхийг сайжруулах, Япон Улсын төгсөлтийн дараах сургалтыг туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор 2018 оноос хойш 38 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Япон улсад сургалтад хамруулаад байна.