
Монгол Улсын Шадар Сайдын ивээл дор зохион байгуулагдсан "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019" чуулганыг СХЗГ, ХАҮТанхим хамтран амжилттай зохион байгуулж, 2019 оны шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт ААН, бүтээгдэхүүн үйлчилгээнээс
Шилдэг үйлчилгээгээр Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн "Эмнэлгийн тусламж үйлчилгээ"
Шилдэг бүтээгдэхүүнээр Эко Ноос ХХК-ын "Хонины ноосон барилгын дулаан тусгаарлагч"
Шилдэг байгууллагаар "М Си Эс Интернэшнл" ХХК тус тус шалгарлаа.

Түүнчлэн EU TRAM төслийн нэрэмжит Шилдэг экспортлогч байгууллагаар Милко ХХК шалгарсан байна. Шилдгээр шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагадаа цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
Манай төв нь 2013 онд ISO9001:2008,
2018 онд ISO 9001:2015 стандартыг тус тус амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019"-ын шилдэг үйлчилгээгээр шалгарсан нь Эрүүл мэндийн салбарын хэмжээнд үндэсний чанарын анхны шагнал болсоноороо ач холбогдолтой юм.
