
Монгол Улсын хэмжээнд 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эдгээр эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас сүрьеэгийн эмч мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн сүрьеэ, БЗДХ-ын мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, тэднийг байрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллаж эхэлж байна.
Сүрьеэгийн эмч нарыг бэлтгэх, чадавхжуулахад анхаарч, сүрьеэгийн эмчийн мэргэжил олгох 2 жилийн сургалтыг 9 сар болгон, уг эрчимжүүлсэн сургалтад 2018-2019 онд нийт 36 эмчийг бэлтгэж байна. Энэ сургалтын төлбөрийг “Глобал” сангийн сүрьеэгийн төслөөр санхүүжүүлсэн.
Түүнчлэн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр гадаадын сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ 2019 онд сүрьеэгийн 30 эмчийг БНХАУ-д сургасан байгаа юм.

Сүрьеэгийн эмч нарыг мэргэшил дээшлүүлэх сургалт нь гадны өндөр хөгжилтэй оронд очиж тэндээс суралцах, манайх юун дээрээ алддаг вэ, гадны орны давуу тал юу байдаг вэ гэдгийг олж харах сургалт байдаг. Сүрьеэгийн 500 гаруй эмч ажиллаж байна. Гэвч орон нутагт энэ чиглэлээр хүний нөөц дутагдалтай байдаг. Сүрьеэгийн мэргэжил олгох курс урт хугацаанд сурдаг байсныг богино хугацаанд сургаж эхэлсэн. Нийт 36 хүнийг мэргэшил дээшлүүлэх сургалтыг өнгөрсөн хугацаанд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сангийн тэтгэлэгтэйгээр сурч байгаа гэсэн үг юм” гэв.
.bmp)
Тус хотын оношилгоо нь Монголтай адилхан ч зарим нэг талаараа илүү харагдсан шүү. Сургалтаас олж авсан зүйл гэвэл шинэ, шинэлэг оношилгоо эмчилгээг харж, эх орондоо хэрэгжүүлж болох оношилгооны аргуудыг мэдэж авлаа. Хятадад ДОХ-ын өвчлөл их байдаг учраас ДОХ-той хүнд сүрьеэг илрүүлэх хялбар аргыг хэрэглэдэг юм билээ. Манайд бол харьцангуй бага байдаг юм билээ”
