Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад шаардлагатай 334 тоног төхөөрөмж гардууллаа


Халдварт бус өвчин буюу түүний дотор Зүрх судасны өвчний үйлчлүүлэгч төвтэй, урт хугацааны тогтвортой, идэвхитэй хяналттай байх тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт бус, харин өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх нь үр дүнтэй болохыг ДЭМБ зөвлөмж болгодог. 

Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр MOНГПЕН: “Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх загвар төслийг энэ оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн 8 өрхийн эрүүл мэндийн төв, нийт 16 төвд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг амжилттай хийж, тус төслийн нээлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал ноён Такеши Касайгийн Монгол Улсад айлчлах үеэр хийсэн.

           Тус төслийн хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны 16 байгууллагуудад Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 14 төрлийн 334 ширхэг тоног төхөөрөмжийг гардуулж байна.
Эдгээр тоног төхөөрмжид зүрх судасны өвчний эрсдэлийг тооцох, хянахад зориулсан цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлох аппарат, цусан дахь сахар хэмжигч, тэдгээрийн түргэвчилсэн оношлуур, биеийн жин болон биеийн бүтэц дэх яс, булчингийн хэмжээг тодорхойлох тоног төхөөрөмж, шээсний олон үзүүлэлт бүхий туузан оношлуур, цусны даралт хэмжих стандарт ширээ, сандал, өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн компьютер, эрүүл мэндийн боловсрол олгох LCD дэлгэц, олон үйлдэлт өнгөт принтер гэх мэт тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Ингэснээр сум, өрхийн эрүүл мэндийн төвд ирсэн үйлчлүүлэгч бүрийн Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан эрүүл мэндийн стандарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох, эмчилгээний үр дүн, явцад хяналт тавьж ажиллах нөхцөл бололцоогоор хангагдлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл