Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сэлэнгэ аймгийн 9 сувилагч хуваарийн дагуу ХӨСҮТ-д ажлын байрны дадлага, сургалтанд хамрагдаж байна.


АНЭ-ийн Сүрьеэгийн тасаг, диспансерийн нийт хамт олон ЭМГ-ийн даргын өрөөнд 2019 оны 09 сарын 12-ны өдөр хуралдсанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд сувилагч нараа ээлж дараатайгаар ажлын байран дах сургалтанд хамруулахаар болсон.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тушаал, “Сүрьеэгүй – Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн нийт 9 сувилагчийг ийнхүү хуваарийн дагуу 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ийг хүртэл ХӨСҮТ—н сүрьеэгийн клиникийн тасаг, нэгжүүдэд ажлын байрны дадлага, сургалтанд хамруулж байна.

            Биднийг байнга дэмждэг, энэхүү боломжийг бүрдүүлж өгсөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, Сувилахуйн албаны дарга Г.Бор, сүрьеэгийн клиникийн тасгийн хамт олонд Сэлэнгэ нутгийнхаа эрүүл мэндийн салбарынхны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
Сүрьеэгүй Ирээдүйн төлөө бид хамтдаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл