Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд Баянхонгор аймагт ажиллав.


ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд “ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг.
            “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.

Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч Г.Батзул, СМТ-ийн эмч А.Оюунчимэг нар Баянхонгор аймгийн ЭМГ-ын дарга В.Нарантуяа, ЭТХ-ийн дарга Н.Энхжаргал, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга С.Батцэцэг, хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Дэчмаа, өсвөр үе, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Баярбаясгалан, Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Жавзан нартай уулзан, хүүхдийн өвчлөл, эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн байдал болон өсвөр үеийнхний эрүүл мэндийн тандалтын тогтолцоонд дэмжлэгт хяналт хийх талаар танилцуулан, “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-IV” номыг гардуулав.
ЭМС-ын тушаалын биелэлт, эх, хүүхэд, өсвөр үе, нүдний эрүүл мэндийн програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл