Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Хоол тэжээлийн багийн ахлагч доктор Унторо Жулиавати Монгол Улсад ажиллалаа


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Хоол тэжээлийн багийн ахлагч, доктор Унторо Жулиаватиг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзан, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар товч танилцуулж, ДЭМБ-ын байнгын хамтын ажиллагаа, дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлэв.  Уулзалтад  НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, мэргэжилтэн Б.Бямбатогтох, мөн ДЭМБ-ын талаас ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар байлцаж, Хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр дэлхий дахинаа баримталж байгаа бодлого, хөтөлбөр, Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан, харилцан санал солилцов.     

Доктор Унторо НЭМҮТ-өөс шинэчлэн боловсруулсан Зөв зохистой хооллолтын “Гэр” зөвлөмжийг Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй ажилтнуудад танилцуулах сургалт болон иж бүрэн тохижуулсан “Эрүүл зохистой хооллолтын зөвлөгөө өгөх өрөө”-г Төв аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд мөн оролцлоо.
  
Түүнчлэн   ХХААХҮЯ-ны  Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, Хоол судлалын албаны мэргэжилтнүүдтэй уулзаж, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан. 

"Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулахад салбаруудын хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг” сэдэвт салбар дундын уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа, холбоог  сайжруулах, ирэх 2 жилд ДЭМБ-тай хоол тэжээлийн чиглэлээр  хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төслийн талаар харилцан ярилцаж, санал солилцов.Доктор Унторо ДЭМБ-ын бодлого, шийдвэрийн талаар хоол тэжээлийн салбарын мэргэжилтнүүдэд шинэ, нотолгоонд суурилсан мэдээлэл өгсөн нь оролцогчдын талархлыг хүлээсэн арга хэмжээ болсныг тэмдэглэхэд таатай байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл