Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 тоот албан даалгавар, Эмнэлгийн даргын 2019 оны Б/337, А/26 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээг үзүүлэх, хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэл бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Эцэг эхийн зөвлөл” байгуулан ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2019 оын 10 дугаар сарын 29-ний өдөр тус эмнэлгийн захиргаа, “Эцэг эхийн зөвлөл” хамтран эмнэлгийн ажилчдын өсвөр насны хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөг зохион байгуулж өдөрлөгийг тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир нээлээ.
Өдөрлөгт дунд сургуулийн 6-12 дугаар ангийн 154 хүүхдүүдийг хамруулан эрүүл мэндийн боловсрол олгох  сургалтыг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан. Үүнд: I өртөө “Эрүүл зөв хооллолтын өртөө”, II өртөө “Анхны тусламжийн өртөө”, III өртөө “Бүү эхэл, бүү сонирх өртөө”, IV өртөө “Гарын ариун цэврийн өртөө” гэсэн 4 хэлбэрээр тус тус явууллаа.

Өдөрлөгт хамрагдсан нийт хүүхдүүдийг чих, хамар, хоолой, нүдний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, хеликобактери илрүүлэг шинжилгээнд хамрууллаа. Хүүхдүүдийн эрүүл  мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Хеликобактерийн хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Чихэвчний зөв хэрэглээ”, “Стресс менежмент” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг явуулж, хүүхэд бүрийг витаминжуулалтанд хамрууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл