
“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, аймаг орон нутгийн хүн амын эрүүл мэндийг дэмжин, эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний чанар хүртээмж, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарын баг бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Төгрөг сум дундын эмнэлэг, Тайшир, Дэлгэр сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж 2019 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ажиллаж байна. Албан томилолтын хугацаанд Аймаг орон нутгийн удирдлагууд, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдтэй уулзан эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулан ярилцаж байна.