Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ-ӨӨС "СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ" САЙН ҮЙЛСИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоотой хамтран 2 дахь жилдээ "СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ" өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, МҮХХ-ны Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үг хэлэв.

          “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн өдөрлөгийн үеэр ЭХЭМҮТ-ийн Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Сургалт сурталчилгааны албанаас хараагүй ба харааны бэрхшээлтэй иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлох, дотрын эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, жирэмслэхээс хамгаалах аргад хамруулах, хамгаалах хэрэгсэл олгох, жирэмсний хяналтад эрт орохын ач холбогдол, жирэмсний аюултай шинж, тэмбүүгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент /хатгалгаа, суулгалт, осол гэмтэл/-ийн зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тус үйл ажиллагаанд 22-65 насны 136 харааны бэрхшээлтэй иргэд хамрагджээ. 
Харааны бэрхшээлтэй иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд заавал нэг хүн дагуулж явах, очиж үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг тухайгаа ярьж, ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа ЭХЭМҮТ-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
ЭХЭМҮТ-өөс энэхүү үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл