Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"XXI зуун хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөн боллоо


Монгол улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын Хороо, ЭМЯ, НЗДТГ, МҮОНРТ, ХСҮТ, Худалдаа Хөгжлийн Банк хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. МҮОНРТ, ХСҮТ найман жилийн өмнөөс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачилж, Монгол орон даяар хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ жил ес дэх удаагаа  өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж буй юм.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцож байна
Зөвлөгөөнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, эмчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн, асран халамжлагчид, хавдрыг даван туулагчид зэрэг нийт 800 гаруй төлөөлөгч оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замууд, хөгжлийн чиг хандлага, хавдрын эрт илрүүлэгт олон нийтийн оролцоо дэмжлэг, нийгмийн олон талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар илтгэлдээ танилцууллаа. Мөн хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах үндсэн арга зам нь цаг алдалгүй хавдрын эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг онцлон тэмдэглэж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх дадал зуршлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд багаас нь төлөвшүүлэхэд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоо, санаачлага, хамтын ажиллагаа, манлайлал, үлгэр дууриал нэн чухал болохыг дурдлаа.

Энэхүү зөвлөгөөнөөр Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан ойлгож өдөр тутмын амьдралдаа эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлж мөрдөхийг хувь хүн, гэр бүл, хамт олноороо дэмжин үлгэрлэхийг Монгол улсын нийт иргэддээ уриалж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл