

Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн багДундговьаймгийнЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, Статистик мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн О.Энхцэцэг, Ё.Цэцэг-Өлзий нартай уулзаж, дэмжлэгт хяналт, хариу арга хэмжээний зорилгыг танилцуулан, “Монгол улс дахь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-IV” номыг гардуулав.
ЭМС-ын тушаалын биелэлт, эх, хүүхэд, өсвөр үе, нүдний эрүүл мэндийн програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Мөн ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.

Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Өмнөговь аймгийн ЭМГ-ын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Цэндсүрэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Отгонбайгал, Өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Буян-Ундрах, НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Баярмаа нартай уулзаж, дэмжлэгт хяналт, хариу арга хэмжээний зорилгыг танилцуулан, “Монгол улс дахь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-IV” номыг гардуулав.
ЭМС-ын тушаалын биелэлт, эх, хүүхэд, өсвөр үе, нүдний эрүүл мэндийн програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.