Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” СУРГАЛТЫН БОЛЛОО


Эрүүл мэндийн салбарт төдийгүй Монгол Улсын хэмжээнд төрийн зүгээс нилээдгүй олон төсөл, хөтөлбөрийн санал, санаачлага гаргадаг. Төслийг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойлох, хөрөнгө оруулалт татахад түүний хөгжүүлэлт, санхүү, эдийн засгийн бүрэн тооцоолол хийгдсэн байх шаардлагатай байдаг.

Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (КОТРА)-ийн “KOTRA CSR” төсөлтэй хамтран улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төслийг хөгжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн  байгууллагуудын инженер, эдийн засагч нарт зориулсан “Төсөл хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сэдэвт сургалт боллоо.

Сургалтанд оролцогчид төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монгол Улсын Хөгжлийн банкаар хэрэгжүүлэх төслийн санхүүжилтэд лизинг ашиглах зэрэг төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийн талаар мэдлэгтэй болж, “Хүчилтөрөгчийн  үйлдвэр байгуулах төсөл” дээр багаар хамтран ажиллаж, бодит жишээ дээр суралцан хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хөгжүүлэх, төслийн зардал үр ашгийн тооцоо хийх чадвар эзэмшиж байна.
Мөн “Хүчилтөрөгчийн  үйлдвэр байгуулах төсөл”-ийн техник, технологи, стандарт болон ашиглалтын талаар БНСУ-ын “Classone CS” компанийн төлөөлөл ирж мэдээлэл өгч, туршлага солилцлоо.  

            Сургалтын онцлог тал нь эрүүл мэндийн салбарт хэрэгжих төслүүдийг улсын төсвөөс гадна бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар мэдлэгийг олгож, эрүүл мэндийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэхэд түлхэц болох юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл