Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль боллоо


Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж,  90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд  байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль болсонд баяр хүргэж батламж гардуулав. 
Тус сургууль жил бүрийн 9 сарын эхэнд бүх багш сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үдийн цай уусны дараа тогтмол шүдээ угааж хэвших бага наснаас нь эрүүл байлгах дадал хэвшил суулгах ажлыг шат дараатай зохион байгуулжээ.
Ийнхүү сургууль, цэцэрлэгүүд идвэхи санаачлагатай оролцож, хүүхдийн өвчлөлийн суурь шалтгаан болж байгаа шүдний цоорлыг илрүүлж, эмчлэхийн зэрэгцээ хүүхэд, эцэг, эхчүүд, иргэд олон нийтэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл