

Энэ удаагийн бага хуралд 13 илтгэл хэлэлцүүлж, 10 ханын илтгэл дэлгэгдсэнээс:
Тэргүүн байранд: “ГССҮТөвийн сүүлийн 3 жилийн нянгийн тэсвэржилтийн судалгаа” сэдэвт илтгэлээр ГССҮТөвийн Эм Зүйн албаны дарга М. Итгэлт
Дэд байранд: “Дунд чөмөгний мэс засал хийлгэсэн, элэгний хатуурал хавсарсан оноштой үйлчлүүлэгчийн эмийн эмчилгээний тохиолдол” сэдэвт илтгэлээр АШУҮИС-ийн эм зүйч Ц.Дэлгэрмаа

Гутгаар байранд: “Вируст менигоэнцефалит тохиолдлын судалгаа” сэдэвт илтгэлээр УХТЭ-ийн эм зүйч М.Зулжаргал нар тус тус шалгарсан.
Тус хурлын үеэр ГССҮТөвийн эмзүйн албанаас Эмзүйн өдөрлөг зохион байгуулж шинээр гарсан эмүүдийг танилцуулав.
Ийнхүү “Бидний алхам-2019” Эмнэлзүйн эм зүйчдийн V бага хурал шинэлэг үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.
