
Өнөөдөр энэ зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 11 дахь удаагийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад нийт 29 сувилагч суралцагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад 100 хувь тэнцлээ.
1:2 хөтөлбөрийн хүрээнд нийт 14 удаагийн сургалт зохион байгуулж 422 сувилагч суралцаж амжилттай төгссөнөөс 73 хувь буюу 307 сувилагч ажлын байраар хангагдсан байна.