Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ 2019 ОНЫ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2019 оны 10 дугаар сарын 10, 11, 14-ний өдрүүдэд төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2019-2021 онд суралцах суралцагч нарт зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү чиглүүлэх сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтнүүдийг тус эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд саадгүй оролцуулах үүднээс эмнэлгийн дүрэм болон бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны горим, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл олгож, тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд чиглүүлэн, тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын журам, дотоод хяналт, үнэлгээ, сургалтын цөм хөтөлбөрийн талаар танилцуулж, сургалт эрхлэгч байгууллага, элсэгч болон сургагч багшийн хооронд гурвалсан гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэхүү гурван өдрийн турш зохион байгуулсан чиглүүлэх сургалтанд үндсэн мэргэшлийн 11 чиглэлийн 132 резидент эмч, төрөлжсөн болон мэргэшил дээшлүүлэх чиглэлийн 18 эмч, сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн 42 сувилагч мэргэжилтнүүд нийт 190 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, тус эмнэлгийн 2019-2020 оны төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл