
“Олуулаа цуглах нь эхлэл” уриатай эмгэг судлалын салбарын тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид салбараа хөгжүүлэх талаар 100 гаруй эрдэмтэн, багш, судлаач, эмгэг судлаач эмч, мэргэжилтэн, зочин, оролцогчид оролцож байна.
Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөл голлон ажилласан бөгөөд Монголын эмгэг судлал сэтгүүлийн 2019 он №5(01) дугаар тусгайлан хэвлэгдэж олны хүртээл боллоо.
Эрдэм шинжилгээний бага хуралд зочин илтгэл, лекц уншигдахаас гадна судалгааны өгүүлэл, илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдол хэлэлцэгдэх бөгөөд хурлын төгсгөлд шилдэгүүдээ тодруулна.