Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НАСТНЫ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЦГААЯ


Нэгдсэн Үндэстний байгууллагаас Олон улсын ахмадын өдрийг  жил бүр тодорхой уриаг дэвшүүлж, тухайн сэдэвтэй холбоотой асуудлыг хөндөж, нийгмийн анхаарлыг  настанд чиглүүлж шийдвэрлэсээр ирсэн.
2019 онд НҮБ-аас гишүүн улс орнуудад “НАСТНЫ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЦГААЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалын дагуу “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Монголын ахмадын холбоо хамтран “Настны тэгш байдлыг хангацгаая” нийтийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд  нийслэлийн ахмад настнуудыг   нийгэм хамт олны үйл ажиллагаанд оролцуулах, эрүүл амьдрах зөв зан үйлийг хэвшүүлэх,  эрүүл идэвхтэй  насжилтыг сурталчлах болон ахмад, залуу үеийн холбоог батжуулах, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, зорилгоор нийслэлийн 9 дүүргийн ахмадын төлөөллүүд  оролцсон.
            Тус үйл ажиллагааг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал, МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар нээж үг хэллээ.
Үйл ажиллагаанд Геронтологийн үндэсний төвийн нийт ажилчид болон нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгиохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргийн ахмадын хороо, Тэгш хийморь ТББ зэрэг 200 гаруй хүмүүс оролцож, үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө.

Нийтийн өдөрлөг Сүхбаатарын талбайгаас эхэлж оролцогч дүүргүүд өөрийн ахмадын байгууллагын билэгдэл, туг  хаягийг барин үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 4.8 км зам алхалт хийсэн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу үргэлжилж дүүрэг тус бүрийн багийн мэндчилгээ, танилцуулга,  урлагийн  номер, “Жавхаат хэмнэл” дасгалын тэмцээн, хөгжөөнт тоглоомоор  өөрсдийн авьяас чадвар, авхаалж самбааг сорин өрсөлдөж Баянгол дүүргийн ахмадын хороо Тэргүүн байр, Хан-Уул дүүргийн ахмадын хороо  Дэд байр, Налайх дүүргийн ахмадын хороо Гутгаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн энэхүү нийтийн өдөрлөгт Оросын холбооны улсын Буриад улсаас ирсэн “Мөнгөн сайн дурын хамтлаг”-ийн төлөөлөл болон “Ахмадаа дээдэлье ТББ”  уригдан оролцсон нь онцлог байсан ба үйл ажиллагаанд “Монос Фарм Трейд ХХК”, “Монфа Трейд ХХК”  ивээн тэтгэгчээр оролцож, хамтран ажиллаа.

Өдөрлөгт оролцогчид  олон  байгууллага, хамт олон, настнуудыг  хамруулсан,  эрүүл урт наслах урам зориг хүслийг төрүүлсэн  өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл