Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сонгино хайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нэмэлт зам, гүүр, зогсоолын барилга угсралтын ажил


Огноо:   2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: Зээлийн дугаар L3802-MON Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр төсөл  4-Нэмэлт санхүүжилт
Гэрээний дугаар ба нэр: Сонгино хайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нэмэлт зам, гүүр, зогсоолын барилга угсралтын  ажил, SM1.
 
 Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2019 оны 10 дугаар сарын 17-ны 15 цаг 00 минут
 
1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4,5” Нэгдсэн   төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан Сонгино хайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нэмэлт зам, гүүр, зогсоолын барилга угсралтын ажлын хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны /5-р бүлэгт тусгасан/ харъяат чадварын шаардлага хангасан тендерт оролцогчдод нээлттэй байна.
 
2. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт тодорхойлсны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээний шалгаруулалтад оролцох боломжтой.
 
3. Эрүүл мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгино хайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нэмэлт зам, гүүр, зогсоолын барилга угсралтын  ажлыг гүйцэтгэх (цаашид “ажил” гэх) тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
4. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
 
5. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан4 эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
 
  • уршлагын үндсэн шалгуур:
 
  • Хийж гүйцэтгэсэн зам барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай онууд буюу жилийн тоо: сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оных.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 оных.
  • Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018)
  • Тусгай зөвшөөрлийн ялгах дугаар ба нэр:
  • 2.8.2.1 Хатуу хучилттай зам барих
  • 2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих
 
  • БА-5.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгэрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
 
  • Санхүүгийн шалгуур үзүүлэлт:
  
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ хамгийн багадаа 1,916,257,272.00₮ байх.
  • Тендерт оролцогч нь санал болгож буй гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ нотлон харуулах ёстой бөгөөд тендерт оролцогчийн санхүүгийн эх үүсвэр нь 1,149,754,363.00₮-өөс багагүй байх
  • Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 ижил төстэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр оролцсон байх. Мөн энэхүү гэрээний дүн нь 1,533,005,817.00 ₮-өөс багагүй эсвэл тэнцүү байх.
      
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
 
Б.Цолмон, Б.Цэндаюуш.Төслийн ажилтан
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-5” ТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 8 тоот өрөө
Утас: 329369, 323095
Факс: 329369
 
7. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
 
Сонгино хайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нэмэлт зам, гүүр, зогсоолын барилга угсралтын  ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг доорх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн
Банкны нэр: Төрийн банк
Дансны нэр: “ЭМСХХӨТӨЛБӨР-4 ТӨСӨЛ/ТЕНДЕР/”
Дансны дугаар: 2400 2606 7406
SWIFT Code: STBMMNUB
дансанд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 (Хоёр зуун мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авахбуцаан үл олгогдох хураамжийг төлнө.
 
8. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл