Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2019” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “ЭМЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ АВЛАА


Монгол улсын Засгийн газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран 21 дэх жилдээ зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн технологи – 2019” үзэсгэлэнд Улсын гуравдугаар төв эмнэлэг амжилттай оролцлоо.

Тус эмнэлгийн “Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх” сэдэвт цөм технологийн төслийн үр дүнд зүрхний судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээндээ нутагшуулж буй “Зүрхний цочмог шигдээсийн үеийн хүнд, архаг шохойжилт бүхий титэм судасны атерэктоми эмчилгээний технологи” тус Эрүүл мэндийн технологи – 2019 үзэсгэлэнгийн эмчилгээний шилдэг технологоор шалгарч өргөмжлөл гардан авлаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд тус эмнэлэг дээр хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн цөм төсөл болон захиалгат төслүүдийн үр дүнгээс танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтэрсэн болон нэвтрүүлж буй оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг иргэд олон нийтэд таниулан сурталчиллаа.  Мөн үзэсгэлэнгийн үеэр тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, харвалт, хоол боловсруулах эрхтэн судлалын нарийн мэргэжлийн  эмч нар цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг, эрсдлийн үнэлгээ хийж, 760 гаруй хүнд үзлэг, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл