Эрүүл мэндийн яамтай хамтран Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилахуйн ёс зүй ба удирдлага манлайлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сар 8-ын өдөр зохион байгууллаа.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд болсон тус хуралд аймаг, орон нутаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгуулагын 250 орчим сувилагчдын төлөөлөл оролцлоо.
Хурлаар сувилагчдын ёс зүйн асуудлаар сувилагчдын хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлүүд тавигдсанаас гадна, Япон, Солонгос, Хятад Тайван, АНУ-ын сувилагч мэргэжилтнүүд судалгааны бүтээлээ тавьж оролцсон нь үр дүнтэй, олон улсын туршлагаас суралцсан сайхан арга хэмжээ боллоо