
Уг тэмцээнд Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн тусгай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, 9 дүүрэг, 21 аймгаас Дархан-Уул, Сэлэнгэ, Говь-Алтай аймгуудын Сэтгэц наркологийн тасгийн хамт олон оролцож 2 өдрийн турш 25 багийн тамирчид 86 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн хамт олон шалгарсан.
Спортын тэмцээн нь дүүрэг, орон нутагт ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлсэн, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлсэн, нийтийн биеийн тамирыг дэмжсэн, спортын ур чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой спортын наадам болж өнгөрлөө.