Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдвээр цахим хурал зохион байгууллаа


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газраас “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлаар ЭТГ-ын мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн чиглэлээр  баримталж буй бодлого, мөрдөгдөж буй стандарт, журам, заавар, тушаал, шийдвэрийн  хэрэгжилтэд эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудал, тэмбүүг устгах, томуу томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр мэдээлэл өгсөн.
Тус хуралд 18 аймгийн 98 эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Баянхонгор аймаг техникийн гэмтлийн улмаас оролцож чадахгүй болохоо урьдчилан мэдэгдэж, холбогдох мэдээллийг урьдчилан авсан. Харин Сэлэнгэ, Увс аймгууд тодорхойгүй шалтгааны улмаас хуралд оролцоогүй.
Орон нутгийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр энэхүү цахим хурлыг сар бүр зохион байгуулж байх хүсэлтийг гаргалаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл