
Мөн орон нутагт зоонозын шалтгаант “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн тохиолдолд мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахад эрт оношлох, оношийн баталгаат байдал маш чухал.
“Молекул биологийн оношилгооны арга зүй” сэдэвт сугалтанд орон нутгийн 15 Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын үр дүнд орон нутгийн түвшинд молекул биологийн шинжилгээ, оношилгоог хийх мэргэжилтэнг бэлтгэж, зоонозын халдварт өвчнийг хугацаа алдалгүй оношлох боломж бүрдэх юм.
