Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ахмадуудаа баярын мэндчилгээ дэвшүүлээд, эрүүл энх, урт удаан наслахыг хүслээ. Тэрээр эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулаад тэдний үнэтэй санал, зөвлөмжийг сонслоо.
Яамны удирдлагуудын зүгээс ахмадаа ачилж баяр ёслолоор тогтмол хүндэтгэл үзүүлж байдагт баярлаж явдгаа ахмадуудын төлөөлөл хэлж байсан юм.