
Ийнхүү Манай СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь “Профессор” цол хүртэв. Л.Насанцэнгэл нь ном, нэг сэдэвт зохиол, гарын авлага, гадаад дотоодын эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл зэрэг нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн салбартаа л гэхэд 2 докторын ажил, 2 магистрын ажил удирдаж хамгаалуулжээ. Мөн түүнчлэн “ Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”, “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний 4 том эрдэм шинжилгээний судалгааг удирдан ажилласан байна.