Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ, ДЭМБ-ЫН БҮСИЙН ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол улсад Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж /НЭҮНШТ/-ийг 2014 онд анх нэвтрүүлж эхлэхэд өөрөө болон багийн гишүүд нь ирж эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалтыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн 3 амаржих газар, 21 аймгийн эмнэлэгт эхлүүлж мөн нярайн эндэгдлийг бүсийн улс орнуудад буулгахад их хувь нэмэр оруулж байгаа ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Нөхөн Үржихүй, Эх Нялхас, Хүүхэд Өсвөр үеийн эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч, бүсийн зөвлөх  Др. Собел Ховардыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, хатагтай Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.

Др.С.Ховард ДЭМБ-д 19 дэх жилдээ ажиллаж байгаа, 2012 онд бүсийн захирлын хүсэлтээр бүсэд уригдаж ажиллаж эхэлсэн, энэ асуудлыг хариуцсан нэг номерийн хүн бөгөөд Зөвхөн Номхон Далайн Баруун Бүсэд төдийгүй ДЭМБ-ийн Зүүн өмнөд Азийн бүс, Африкийн бүс энэхүү сайн туршлагыг нэвтрүүлэхээр бүсийн улс орнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Зөвлөх Монгол улсад 5 дахь удаагаа ирж ажиллаж байна. Бүсээс Монгол улсад хэрэгжиж буй энэ хөтөлбөрт маш их дэмжлэгийг үзүүлдэг, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа бүх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэгийг шийдвэрлэж хамтарч ажиллаж байна.
ДЭМБ-тай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл:
  • Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, төрж байгаа ээж, нярай болгонд үзүүлдэгөдөр тутмын ердийн практик болгон хэвшүүлэх
  • Нярайн шарлалтын шалтгааныг судалж нотолгоонд тулгуурласан, оношлогоо эмчилгээг нэвтрүүлэх
  • Дутуу төрсөн нярайн амьдрах чадварыг сайжруулах “ИМЖ” эх асаргааг нэвтрүүлэн өргөжүүлэхэд
  • Эрүүл мэндийн салбарт 8/20 зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа, үүний 3 дахь Зорилт: Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах асуудал юм. Иймд олон улсад мөрддөг түвшинд хүргэхэд шаардлагатай дэмжлэг хэрэгтэй байна
  • Эхээс урагт дамжих халдвар /Гуравласан халдвар/-ыг зогсооход ялангуяа төрөлхийн тэмбүүг устгахад эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үзлэг шинжилгээг хийхэд зориулсан зориулалтын ор 21 аймагт хангах боломжийг судлах
  • Цаашид эхийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг тэглэх зэрэг үйл ажиллагаанд ДЭМБ-тай хамтран ажиллахаар ярилцаж тохиролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл