Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь 2019 оноос эхлэн Австри улсын Залцбург хотод зохион байгуулагддаг “Олон улсын эмч нарын семинар”-т хамрагдсан эмч нартайгаа хамтран видео хичээл бэлтгэн хүргэж эхэлсэн билээ.Та бүхэн эмч нарын бэлтгэсэн видео хичээлийг үзсэнээрээ тухайн хичээлд танилцуулсагдсан оношилгоо эмчилгээний шинэ мэдээллээр хүлээн авах боломжтой юм.
Видео хичээлийг эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан https://www.cme.mn вебсайт буюу https://cme.mn/webinar линкээр хүлээн авч үзнэ үү. Одоогоор бэлэн болсон хичээлүүд:
- “Системт тойм судалгаа"
- “Тархмал хатуурал”
- “Хүнсний харшил”
- Цус эргэлтийн хямралтай хүүхдэд эзлэхүүн нөхөх эмчилгээний зарчим” болон
- үүхдийн түнхний мултрал” семинаруудыг үзнэ үү.
Цаашид семинарт хамрагдсан эмч нарын видео хичээл нэмэгдэх тул дээрх вебсайтаар орж үзээрэй.
Жич: Энэхүү видео хичээлийг бэлтгэсэн, хамтарч ажилласан эмч нартаа талархаж байгаагаа дахин илэрхийлье.







