Геронтологийн үндэсний төв нь “Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, Эрүүл Мэндийн Сайдын 2013 оны 356 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ТУСЛАЯ, ДЭМЖЬЕ, ХАЙРЛАЯ” аяныг жил бүрийн 10 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус аянаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа нийгмийн эмзэг ядуу бүлгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн амд Геронтологи-гериатрийн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн халамж үйлчлигээний тусламж үйлчилгээг хүргэж байна. 2015 оны 9 сарын 25-наас 10 сарын 25 хүртэлх хугацаанд нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн 4,5-р бүлгийн настнуудыг хамруулж, амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аянд нийслэлийн дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, дүүргийн ЭМТ, АШУҮИС-н сувилахуй сургууль хамтран оролцож байна. Тус үйл ажиллагааг “Хаан хүнс” ХХК, “Милко” ХХК, “Чинбаян” ХХК эм ханган нийлүүлэх төв, “Novartis pharmaceutic” монгол дахь төлөөлөгчийн газар, “Монгол хүн бүрийн ирээдүйн төлөө” Төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс дэмжин ажиллаж байна.