
Уг Уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эд, жор найрлагын нэршил, нэр томьёог хэлэлцэн, зөвшилцөх хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газраас зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЭМЯ, ЭМХТ, уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөл, уламжлалт эм үйлдвэрлэдэг 7 эмийн үйлдвэр, уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалт эрхэлдэг 6 их, дээд сургуулиудын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгээр Уг Уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эд, жор найрлагын нэршил, нэр томьёог нэгтгэж байгааг сайшааж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг тусган уг төслийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлөөр эцэслэн, Эрүүл мэнд, Боловсрол соёл шинжлэх ухаан спорт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар батлан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зөвшилцлөө.

Ингэснээр уламжлалт анагаах ухааны ном сударт эмийн түүхий эдийн болон эмийн нэрийг янз бүрээр бичсэн байдаг нэршил цэгцлэгдэж, хэрэглэгчийн төөрөгдөл арилах юм.