
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ төвөөс үзүүлж буй тусламж үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, өдөрлөгт оролцсон иргэдэд эрүүл энх сайн сайхныг хүслээ. Өдөрлөгийн нээлтэнд “ТЭНГЭРИЙН УВИДАС” ТББ-ын ахмад настнууд оролцож, “Тайчи” хийн дасгалын үзүүлбэрээ сонирхууллаа.
(2).jpg)
Өдөрлөгийн үеэр иргэдэд уламжлалтын 2 их эмч, сувилагч нарын хамт Уламжлалт анагаах ухааны үзлэг оношлогоо хийж, уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, оролцогчдын эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмрээ орууллаа.