Мөн ЭХЭМҮТ болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нийт 26 эрүүл мэндийн байгууллагын инженерүүдэд 90,1 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний 4 нэр төрлийн иж бүрэн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгч байгаа бөгөөд ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ тасралтгүй явагдах нөхцлийг бий болгож байна.
Энэхүү таблетыг ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг тогтмолжуулах, мэдээллийг цаг тухай бүрт оруулснаар эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо мэдээлэл, засвар үйлчилгээний төлөв байдал, хэрэгцээ шаардлагын судалгааг шууд авах боломж бүрдэж байна.
№ | Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр | Тоо ширхэг |
ЭМХТ-ЭЭТТАлба | ||
1 | Өвчтөний хяналтын монитор шалгах симулятор (ургийн мониторыг хамт ашиглах боломжтой) | 1 |
2 | Фото эмчилгээний аппаратны радиометр | 2 |
3 | Кварцын гэрлийн радиометр | 4 |
4 | Компьютер | 3 |
5 | Сканнер | 1 |
6 | Таблет /iOS/ | 1 |
ЭХЭМҮТ+ 3 Амаржих газар + 21 аймаг | ||
7 | Таблет /андройд/ | 25 |
8 | Тестер | 25 |
9 | Инженерийн засварын багажны иж бүрдэл /58 нэр төрөл/ | 26 |
10 | Гагнуурын алх, дагалдах хэрэгслийн хамт /тугалга, тугалга сорогч, туслах гар, давирхай, тос/ | 26 |
11 | Тэжээлийн блок | 26 |