Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Этиенн Круг: Осол, гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Женев дэх Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан захирал Этиенн Круг-ээр ахлуулсан зөвлөх баг Манай Улсад 2019 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд  осол гэмтлээс сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарилалт болон нэгдсэн зохицуулалтын талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирсэн юм.
Түүнийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.  Сайд хэлсэн үгэндээ   Манай улсын хүн амын 38%-ийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл 2018 онд  осол, гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна. Энэ нь НЭГ АНГИ-ийн хүүхдээс их байгааг онцлоод  осол, гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж  байгаад Доктор Этиенн Кругд талархал илэрхийллээ.
 Доктор Этиенн Круг зөвлөх бол Дэлхийн олон улс оронд охион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай хүн аж.
Айчлалын хугацаандаа 09 дүгээр сарын 17-ны  өдөр “Осол, гэмтлийг бууруулах олон талт хамтын ажиллагаа” уулзалт, 09 дүгээр сарын 19-ний өдөр “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар”-ыг танилцуулах хурал болон “Осол гэмтэл, хүчирхийллийн чиглэлээр салбар дундын өндөр түвшин”-ний уулзалтуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл