Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийг хамгаална


Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд эмч, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хяналтыг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор ”Эмч, эмнэлгийн мэргэжилтний  эрүүл мэндийг дэмжье, хамгаалъя” сэдэвт өдөрлөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр хүрээнд эмнэлгийнхээ эмч, ажилчдыг Зүрх судас, Мэдрэл, Хоол боловсруулах, Бөөр, Уушги, Чих хамар хоолой, Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүд, цээжний хөндийн мэс засал, хүзүү толгойн мэс заслын эмч нартай хамтран нийт 294 ажилтныг үзлэг, зөвөлгөө, оношилгоонд хамруулж, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиан оношилгоо, цээжний рентген оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, бамбайн хэт авиан оношилгоо, эмэгтэйчүүдийн цитолог шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээ, амны хөндийн үзлэгт нийт давхардсан тоогоор 830 ажилтныг тус тус хамрууллаа.
Тус өдөрлөгийн үеэр нийт ажилчдад эрүүл амьдралын зөв дадал зуршлыг хэвшил болгохыг уриалж, 5 төрлийн 600 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тарааж эмч, ажилчдын гэр бүлийн 125 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд Эмнэлгийн захиргаа, Зөвлөх поликлиникийн тасгаас дэмжин туслах үйлчилгээний албадын 2 ажилтны хүүхдэд Барилгын политехник коллежийн “Машин механизм, засварын анги”-д суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл