Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтэний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулна
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар нар өнөөдөр Япон Улсын Токио дах Олон Улсын Эрүүл мэнд, Анагаах Ухааны Үндэсний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Кокүдо-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон Улсын Жайка байгууллагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтэний төгсөлтийн дараах сургалт, үйл ажиллагааны цаашдын зорилтын талаар ярилцлаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Япон Улсын Токио дах Олон Улсын Эрүүл мэнд, Анагаах Ухааны Үндэсний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Кокүдог Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэгээр шагналаа.